2017-2018 оны хичээлийн жилийн урлагийн үзлэг
Хятад-Монголын Хамтарсан Олон Улсын Дээд Сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн урлагийн үзлэгийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээг нээж захирал Э.Энхтайван үг хэлсэн бөгөөд тэрээр 5 талын боловсролыг олгох сургалтын хүрээнд урлагаар дамжуулж хувь хүний гоо зүйн боловсролыг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд оролцож буй болон нөхдөө дэмжихээр цугласан нийт оюутнуудад амжилтыг хүсэв. Тэмцээний эцсийн дүн гарахад Яруу найргийн төрөлд II курсийн оюутан Уранчимэг, Гоцлол дууны төрөлд II курсийн оюутан Төвсанаа, Гоцлол бүжгийн төрөлд I курсийн оюутан Анужин нар тус тус нөхдөө манлайллаа. Хамтлаг бүжгийн төрөлд тэргүүн байрыг IV курсийн “A” бүлгийн цэнгээнт бүжгийн хамтлаг, дэд байрыг IV курсийн “Б” бүлгийн Монгол бүжгийн хамтлагууд, Хамтлаг дууны төрөлд тэргүүн байрыг IV курсийн “Б” бүлгийн хамт олон, ӨМӨЗО-ны СЭЗИС-аас солилцоогоор ирж суралцаж буй III курсийн “Б” бүлгийн хамт олон тус тус эзэллээ. Харин чөлөөт үзүүлбэрийн төрөлд тэргүүн байрыг мөн ӨМӨЗО-ны СЭЗИС-аас солилцоогоор ирж суралцаж буй III курсийн “Б” бүлгийн хамт олон, дэд байрыг IV курсийн “A” бүлгийн хамт олон тус тус эзэллээ. Ингээд нийлбэр оноогоор шилдэг ангиар IV курсийн “A” бүлгийн хамт олон шалгарсан юм.
Урлагийн үзлэгтээ амжилттай оролцсон нийт оюутан, суралцагсдадаа урлагийн болон сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.