
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хэрэглэгчдэд чанартай, хүртээмжтэй, шинэлэг үйлчилгээг хүргэж, эрэлт хэрэгцээг хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эрдэм шинжилгээ, мэдээллийн төв болно.
Номын сангийн фонд, уншлагын танхим хичээлийн байрны доод давхарт байрладаг. Номын сан нь 19827 гаруй номтой. Нийт номын 45,5 хувь нь монгол, 9,3 хувь нь орос, 19,9 хувь нь англи, 0,8 хувь нь япон, 24,5 хувь нь хятад хэл дээрх ном, сурах бичиг тус тус эзэлж байна. Мөн 300 цахим ном, 719 ш сэтгүүл, 210 ш бакалавр болон магистрын дипломын ажил, 66 ш хэвлэмэл бус материал (CD, VCD ) зэрэг мэдээллийн сантай, ашиглах боломжоор хангагдсан. Номын чөлөөт сонголтын сантай.
Нэг ээлждээ 60 хүнд үйлчлэх чөлөөт сонголттой уншлагын ба эрдэм шинжилгээний танхим, номын фонд, ажлын өрөөтэй. Номын сан нь үйл ажиллагаандаа электрон каталог, номын бүртгэл, уншигч болон үйлчилгээний бүртгэл зэргийг агуулсан LIB4U PС Verson 1.2 номын сангийн цогц програм хангамжийг ашигладаг.
Номд дурлана гэдэг үнэхээр магтууштай.
Номын хорхойтнуудыг шоолцгоодог, магадгүй үнэхээр ч инээдтэй харагддаг байх л даа, тэд яг дурласан хүмүүс шиг болчихсон байдаг.
Тэгэхээр тэдэнд атаархах ёстой юм биш үү?
Анатоль Франс