Монгол Бизнес Дээд Сургууль нь 1998-1999 оны хичээлийн жилээс оройн, 2004-2005 оны хичээлийн жилээс эчнээ, 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн бямба гарагийн ангид анхны элсэлтээ тус тус авч эхэлсэн. Жил бүр дор дурдсан хэлбэрээр оюутан элсүүлэн сургаж байна. Үүнд:

  • Орой анги
  • Эчнээ анги
  • Бямба гарагийн эчнээ

Энэхүү сургалтад эдийн засгийн бус дээд болон санхүү эдийн засгийн дунд боловсролтой иргэд элсэлтийн журмын дагуу элсэн суралцах боломжтой. Суралцах хугацаанд үзэж судлах материал, ном сурах бичгийг номын сангаар болон цахим хэлбэрээр хангана. Орой, эчнээ хөтөлбөр нь 2010-2011 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн юм.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Бизнесийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах орчин үеийн системтэй мэдлэг, чадварыг хэрэглэгчдийн оршин суугаа газраас үл хамааран цаг зав, боломжид тулгуурлан хөгжүүлэх сургалтыг зохион байгуулахад оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД

Ажил олгогч, суралцагчдын эрэлт хэрэгцээ болон эдийн засаг, бизнесийн орчны байнгын өөрчлөлтийг сургалтын үйл ажиллагаандаа тусгах, чадварлаг мэргэжилтэн болгох суурийг тавих нь бидний үндсэн зорилт бөгөөд сургалтыг үр ашигтай зохион байгуулах, суралцагчдын хэрэгцээ шаардлагад тохирсон зөвлөгөө мэдээллээр тасралтгүй хангах, оюутны сэтгэл ханамжийг өндөр хэмжээнд хүргэх, тэдний сурах орчныг таатай байлгах нь хөтөлбөрийн үйл ажиллагааны өдөр тутмын зорилт юм.

Хөтөлбөрийн онцлог, сургалтын ажил явуулах тусгай шаардлагын дагуу элсэгчид нь дээд болон эдийн засгийн дунд боловсролтой байх шаардлага тавигдана. Сургуулийн Удирдах зөвлөлөөс элсэлтийн тоог тогтооно. Хөтөлбөрийн сургалт 2-2,5 жил буюу 4-5 улирал байна.

Нягтлан бодох бүртгэл – хөтөлбөрийн линк

Жил бүр 9-р сарын 1-ээс эхлэн 7 хоногийн ажлын 3 өдөр (Пүрэв, Баасан, Бямба ) 17:30 -21:10 цагт хичээллэнэ.
1 улирал нь 16 долоо хоног үргэлжилнэ.

Жил бүрийн 9-р сарын эхний бямба гараг, 2-р сарын эхний бямба гаргаас эхлэн бямба гараг бүр хичээллэх ба 1 улирал 16 бямба гараг байна. 9:00-19:00 цагт хичээллэнэ.

4-р сарын эхний долоо хоногийн 1 дэх өдрөөс эхлэн 45 хоног, 10-р сарын 1 дэхь долоо хоногоос эхлэн тус бүр 45 хоногийн хугацаанд 6 өдөр 9:00-19:40 цагийн хооронд хичээллэнэ.

ЭЛСЭЛТИЙН БОДЛОГО

СУРАЛЦАХ МЭРГЭЖИЛ

Нягтлан бодох бүртгэл – хөтөлбөрийн линк

ОРОЙН СУРГАЛТ

Жил бүр 9-р сарын 1-ээс эхлэн 7 хоногийн ажлын 3 өдөр (Пүрэв, Баасан, Бямба ) 17:30 -21:10 цагт хичээллэнэ.
1 улирал нь 16 долоо хоног үргэлжилнэ.

БЯМБА ГАРАГИЙН СУРГАЛТ

Жил бүрийн 9-р сарын эхний бямба гараг, 2-р сарын эхний бямба гаргаас эхлэн бямба гараг бүр хичээллэх ба 1 улирал 16 бямба гараг байна. 9:00-19:00 цагт хичээллэнэ.

ЭЧНЭЭ СУРГАЛТ

4-р сарын эхний долоо хоногийн 1 дэх өдрөөс эхлэн 45 хоног, 10-р сарын 1 дэхь долоо хоногоос эхлэн тус бүр 45 хоногийн хугацаанд 6 өдөр 9:00-19:40 цагийн хооронд хичээллэнэ.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР

1 кредитэд оногдох төлбөрийн хэмжээг жил бүрийн 7 сард сургуулийн удирдах зөвлөл тогтоож, нийтэд зарлана.

ХОЛБОО БАРИХ

Хятад Монголын Хамтарсан ДС-ийн А байрны 203, 400 тоот өрөө
Утас: 361589, 366995
И-мэйл: info@cmiu.edu.mn