СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛИЙН БАГ
Үндсэн зорилго нь сургалтын бүхий л үйл ажиллагаанд Цогц боловсрол олгох 5 талт зарчмыг нэвтрүүлэх замаар оюутан нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулж, багш нэг бүрийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг судлан үзсэний үндсэн дээр лекц, семинар, дадлагын болон бие даах хичээлүүдээр дамжуулан боловсролын 5 талт зарчмыг удирдлага болгон ажиллах аргазүйг боловсруулж, хэрэгжүүлэхэд оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ХОРОО
Хөтөлбөрийн хорооны үндсэн зорилго нь тус сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн чанарыг боловсролын 5 талт зарчим, өөрийн орны болон олон улсын стандарт, шалгууруудад нийцүүлэн сайжруулах, шинэ хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрүүдийг чанарын өндөр төвшинд хэрэгжүүлэх ажлыг холбогдох нэгжүүдтэй хамтран зохион байгуулахад оршино.