Манай сургууль нь өндөр мэдлэг, мэргэжил бүхий хөрвөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэхийн тулд ажил олгогч, төгсөгчид, мэргэжлийн байгууллагуудтай санал солилцож хамтран ажилладаг. Төгсөгч-ажил олгогчийн хоорондын уялдаа сайжруулснаар чанартай дадлага хийх, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр болох юм.
Монгол улсын Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтарсан “Цахим ухаалаг” хөтөлбөрийн хүрээнд харилцан кредит хүлээн зөвшөөрөлцөх гэрээний дагуу оюутнууд судлах хичээлүүдийн зарим кредитийг СЭЗИС-иар тооцуулах боломжтой болж байна.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд “Эдийн засгийн коридор”-ын дагуу нийгэм, эдийн засгийн байдлын дүн, шинжилгээ, ложистикийн асуудлаар Монгол улсын Зам тээвэр, хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран судалгааны ажил гүйцэтгэж байна.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудын дадлагын ажил гүйцэтгэх, нягтлан бодох бүртгэлийн олимпиад, эссэ бичлэгийн уралдаан, урлаг спортын арга хэмжээнүүдэд оролцох боломжийг бий болгосон.
Мөн бусад хамтран ажилладаг байгууллагууд болох Татварын Ерөнхий Газар, аймаг, дүүрэг, сумдын татварын хэлтсүүд, аж ахуйн нэгж байгууллагууд \ТЕСО\, Монгол банк, санхүүгийн байгууллагуудад манай оюутнууд мэргэжлийн дадлагаа хийж гүйцэтгэж байна.
ХМХОУДС-н оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цагийн ажил гүйцэтгэх боломжоор хангахын тулд MCS, ТЭСО, Таван Богд, Café Bene зэрэг шилдэг компаниудтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн төгсөх ангийн оюутнуудыг ажлын ярилцлагад хамруулах, шалгалт өгүүлэх зэргээр төгсөх ангидаа ажлын байртай болох боломжийг бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.