Дадлагын сургалтын зорилго
НББ, татвар, санхүүгийн чиглэлээр өдөр, орой, эчнээ болон гарагийн ангиудад суралцаж буй оюутнуудад ажил гүйлгээг шинжилж, НББ-ийн анхан шатны маягтуудад тусгах, уг баримтуудын онцлог бүрдэл, түүний хөтлөх арга зүйтэй танилцах, түүнчлэн тухайн баримт маягтуудад үндэслэн НББ-ийн баримтуудыг хөтөлж, санхүүгийн болон татвар, нийгмийн даатгалын тайлангуудыг бэлтгэх ажлын арга зүй, чадвар эзэмшүүлэх зорилготой.
Сургалтын онцлог, давуу тал
Манай сургалтыг удирдан явуулах багш нар нь онолын болон практик мэдлэгтэй, ур чадвар сайтай, мэргэшсэн багш нар байдаг бөгөөд дадлагын сургалтад үйлдвэрлэлийн болон худалдааны байгууллагын НББ хөтлөлттэй холбоотой арга зүйг иж бүрнээр нь гар аргаар болон НББ-ийн програм (Импакт програм) ашиглан эзэмшүүлдэг.
Сургалтын хөтөлбөрийн үндсэн чиглэл
Сургалт нь дараах үндсэн чиглэлүүдээр явагдана.
- НББ-ийн анхан шатны баримт, маягттай танилцах, баримт маягт хөтлөх арга зүйг эзэмшүүлэх
- Ажил гүйлгээг шинжилж, холбогдох баримтуудыг бүрдүүлэх
- Анхан шатны баримтуудад үндэслэн НББ-ийн баримтуудыг хөтлөх
- Санхүүгийн тайлангууд болон татварын, нийгмийн даатгалын тайлан гаргах
- НББ-ийн “Импакт” програм ашиглан байгууллагын тайлан гаргах
- Үйлдвэрлэлийн байгууллагын цогц бодлого бие даалтаар бодож хамгаалуулах
Хичээллэх хэлбэр
- Танхимын сургалт 40 цаг
- Дадлагын сургалт 20 цаг
- Бие даах ажил 20 цаг
Сургалтын зорилго
Худалдааны болон үйлдвэрлэлийн байгууллагад гардаг ажил гүйлгээтэй танилцаж, анхан шатны баримт бүрдүүлэлт, агуулахын бүртгэл хөтлөлт, тооллогыг бие даан хийж сурах бөгөөд түүнчлэн эд хариуцагчийн тайланг бэлтгэх чадварыг олгох зорилготой.
Сургалтын онцлог, давуу тал
Манай сургалтыг удирдан явуулах багш нар нь онолын болон практик мэдлэгтэй, ур чадвар сайтай, мэргэшсэн багш нар байдаг бөгөөд нярвын сургалтад үйлдвэрлэлийн болон худалдааны байгууллагын нярвын ажил үүргийн хуваарьтай танилцаж, холбогдох баримтжуулалт, бүртгэл хөтлөлтийг иж бүрнээр нь гар аргаар болон НББ-ийн програм (Импакт програм) ашиглан хийх ур чадвар, дадал эзэмшүүлдэг.
Сургалтын хөтөлбөрийн үндсэн чиглэл
Сургалт нь дараах үндсэн чиглэлүүдээр явагдана.
- НББ-ийн анхан шатны баримт, маягттай танилцах, баримт маягт хөтлөх арга зүйг эзэмшүүлэх
- Агуулахын бүртгэл хөтлөлт болон барааны хадгалалт, хамгаалалтын онцлогтой танилцах. Мөн Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөлт, хадгалалт, хамгаалалттай танилцах
- Анхан шатны баримтуудад үндэслэн НББ-ийн баримтуудыг хөтлөх
- Тооллого хийх, тооцоо бодох арга зүйтэй танилцуулах
- НББ-ийн “Импакт” програм ашиглан агуулахын бүртгэл хөтөлж, тайлан гаргах
- Худалдааны байгууллагын цогц бодлого бие даалтаар бодож, агуулахын бүртгэл хөтөлж, хамгаалах
Сургалтын хичээллэх хэлбэр
Сургалт нь 14 хоног үргэлжлэх бөгөөд нийт 60 цаг хичээллэнэ. Үүнд:
- Танхимын сургалт 30 цаг
- Дадлагын сургалт 10 цаг
- Бие даалт 20 цаг
Сургалтын зорилго
НББ-ийн онолын болон практик дадлага туршлага бүхий багш нарын удирдлагад НББ-ийн үндсэн ойлголтуудтай танилцаж, бүртгэлийн онцлогийг судлах бөгөөд бизнесийн байгууллагад гардаг ажил гүйлгээтэй танилцаж, анхан шатны баримт бүрдүүлэлт, НББ-ийн баримт хөтлөлтийг бие даан хийж сурна. Түүнчлэн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн байгууллагуудын санхүүгийн болон татварын тайлангуудыг гар аргаар болон НББ-ийн програм ашиглан бэлтгэх чадварыг олгох зорилготой.
Сургалтын онцлог, давуу тал
Манай сургалтыг удирдан явуулах багш нар нь онол, практик мэдлэгтэй, ур чадвар сайтай, мэргэшсэн багш нар байдаг бөгөөд сургалтад НББ-ийн үндсэн ойлголтууд, байгууллагын НББ-ийн цикл, түүний үе шатуудын талаар дэлгэрэнгүй судалж, худалдааны байгууллагын үйл ажиллагаа, НББ хөтлөлттэй танилцаж, холбогдох баримтжуулалт, бүртгэл хөтлөлтийг иж бүрнээр нь гар аргаар болон НББ-ийн програм (Импакт програм) ашиглан хийх ур чадвар, дадал эзэмшүүлдэг.
Сургалтын хөтөлбөрийн үндсэн чиглэл
Сургалт нь дараах үндсэн чиглэлүүдээр явагдана.
- НББ-ийн үндсэн ойлголтууд, онолын мэдлэгтэй танилцах
- Сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн гарын авлага ашиглан жишээ бодлогууд ажиллах, санхүүгийн байдлын болон бусад тайлан бэлтгэх арга зүйг судлах
- СТОУС, НББОУС болон холбогдох хууль дүрэм, журмын дагуу санхүүгийн тайлан бэлтгэх үе шатуудтай танилцах, үе шат бүрээр үйл ажиллагааг бүртгэл хөтлөх
- Байгууллагын санхүүгийн болон татварын тайлан, нийгмийн даатгалын тайлан гаргах
- НББ-ийн “Импакт” програм ашиглан агуулахын бүртгэл хөтөлж, тайлан гаргах
- Худалдааны байгууллагын цогц бодлого бие даалтаар бодож, агуулахын бүртгэл хөтөлж, хамгаалах
Сургалтын хичээллэх хэлбэр
Сургалт нь 21 хоног үргэлжлэх бөгөөд нийт 100 цаг хичээллэнэ. Үүнд:
- Танхимын сургалт 60 цаг
- Дадлагын сургалт 20 цаг
- Бие даалт 20 цаг