Тус сургуулиас жил бүр зохион байгуулдаг энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд тулгамдаж буй асуудлуудад үндэслэн тодорхойлогдсон нийтлэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагддаг. Эрдэм шинжилгээний хуралд судлаач оюутнууд өөрсдийн судалгааны ажлуудаа ирүүлж 2 шатлалтайгаар хэлэлцүүлж шилдгийг тодруулдаг. Тус хурлын ивээн тэтгэгчээр Эрнст энд Янг аудит Монголия, Магнай Трейд ХХК зэрэг байгууллагууд оролцдог.

ХУРЛЫН ЗОРИЛГО

Санхүүгийн тогтолцоо, тэдгээрийг бүрдүүлэгч оролцогч талуудын хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, төгөлдөржүүлэх, чиглэлээр онол практикийн ач холбогдол бүхий судалгаа шинжилгээний ажил хийж хэрэгжүүлэх, шинэ оновчтой санаа, санаачилгыг гаргахад оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх, онолын мэдлэгийг практикт нэвтрүүлэх, мөн шаардлага хангахуйц ажлыг бодит салбар хэрэгжүүлэх /ажлын байраар хангах/ тал дээр холбож өгөх” зэрэг болно.

ХУРЛЫН СЭДВИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

Санхүүгийн тогтолцоо, санхүүгийн зах зээл, тэдгээрийг бүрдүүлэгч оролцогч талуудын хүрээнд эдгээр салбаруудын эрсдэл, ашигт ажиллагаа, төлбөр тооцоо, менежмент, маркетинг, үйл ажиллагаа, бүртгэл, шинжилгээ, аудит, хүний нөөц, эрх зүй, мэдээлэл технологи, санхүү зэргийг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдэх, төгөлдөржүүлэх чиглэл.