САНХҮҮ, АЖ АХУЙН АЛБАНЫ ЗОРИЛГО
Санхүү, аж ахуйн албаны зорилго нь Удирдах зөвлөлөөр батлагдсан төсөвт хөрөнгийг зориулалтын дагуу оновчтой зарцуулах, хөрөнгө оруулалт, орлогын шинэ эх үүсвэр бий болгох, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт-үйлдвэрлэлийн шинэ бааз бий болгож хөгжүүлэх, ажил алба, сурлага хүмүүжлийн төлөвлөгдсөн үйл ажиллагааны хэвийн явагдах таатай орчинг бүрдүүлэхэд оршино.
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Сургалт, эрдэм шинжилгээний ажлын материаллаг нөөц, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх;
- Сургуулийн төсөв, хөрөнгө оруулалт, санхүүжилт, цалин хөлсийг шинэчлэн тогтоосон асуудлыг хэрэгжүүлэх;
- Багш, ажилтан, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих;
- Сургуулийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох талаар судалгаа хийж, шийдвэрлүүлэх;
- Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоод, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
- Сургалт, судалгааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангамж, үйлчилгээний ажлын тогтвортой байдлыг хангаж ажиллах;
- Ажлын байрны хөдөлмөр эрүүл ахуйн хэвийн нөхцөлийг хангах