ЭЗ-ЫН ХУУЛИЙН СУДАЛГААНЫ ТӨВ

Монгол улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ- ын “Евразийн эдийн засгийн холбоо” санаачилга дээр тулгуурлан  “Хятад- Монгол- Оросын Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг гурван улс боловсруулан 2016 онд баталсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гурван улсын хууль эрхзүйн орчинг судлах, уялдуулах шаардлага гарсан юм. Үүний тулд холбогдох судалгаа хийж, санал, зөвлөмж гаргах зорилгоор энэхүү судалгааны төвийг БНХАУ-ын "Шанг Юань" компанитай хамтран байгуулсан болно.

Дэлгэрэнгүй

НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Манай байгууллага нь судалгаа, шинжилгээ болон зөвлөх үйлчилгээний  олон жилийн дадлага, туршлагатай, эдийн засаг,  статистикийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн боловсон хүчинтэй бөгөөд судалгааны шинэлэг болон дэвшилтэт арга зүй, олон улсын сайн туршлагад тулгуурлан өргөн хүрээний судалгааг хийж гүйцэтгэдэг. Түүнчлэн, манай байгууллага хэрэглэгчдийн статистикийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, аргачлал, арга зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх, сургалт явуулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэх зэрэг өргөн далайцтай ажлыг эрхэлдэг.

Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН НИЙГЭМЛЭГ

Дэлгэрэнгүй