Монгол улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ- ын “Евразийн эдийн засгийн холбоо”санаачилга дээр тулгуурлан “Хятад- Монгол- Оросын Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг гурван улс боловсруулан 2016 онд баталсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гурван улсын хууль эрхзүйн орчинг судлах, уялдуулах шаардлага гарсан юм. Үүний тулд холбогдох судалгаа хийж, санал, зөвлөмж гаргах зорилгоор энэхүү судалгааны төвийг БНХАУ-ын” Шанг Юань” компанитай хамтран байгуулсан болно.
- Эдийн засгийн коридорын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг судалж, санал, зөвлөмж, мэдээлэл боловсруулах.
- БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулах хүсэлтэй аж ахуйн нэгж,байгууллага, хувь хүнд хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгөх.
- Монгол Улсын бизнес эрхлэгчдэд БНХАУ зах зээлээс хөрөнгө оруулалт татахад зуучлах, бизнесийн харилцаа тогтооход нь дэмжлэг үзүүлэх.
- Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, хувь хүмүүст хөрөнгө оруулалтын менежментийн болон эрхзүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
- Монгол улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг БНХАУ-ын үйлдвэр, аж ахуйн нэгжтэй холбоо тогтооход зуучлах, шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах.
- Монгол улсад үйл ажиллагаа явуулах сонирхолтой болон үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын аж ахуйн нэг болон бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн цогц үйлчилгээг үзүүлэх .
- Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог нарийвчлан судлах;
- Төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль эрх зүй, соёл, шинжлэх ухааны судалгааны үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах;
- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой хуулийн этгээд болон хувь хүнд шаардлагатай хууль эрх зүйн асуудлаар сургалт явуулж, холбогдох стратеги, дүрэм, журмыг танилцуулах;
- Монгол Улсын эдийн засаг, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой судалгаа явуулж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
- Хятад Монголын эдийн засаг, худалдааны харилцааг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа явуулж, зөвлөмж боловсруулах ;
- БНХАУ-аас Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, Санхүү, татварын тайлан гаргах, Орчуулагчаар хангах, Хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, Төслийн танилцуулга хийх, Зах зээлийн мэдээллээр хангах, Уулзалт зохион байгуулах, Монгол, Хятад хэл дээр төрөл бүрийн гэрээ боловсруулах зэрэг үйлчилгээ үзүүлэх;
Тус төв нь гүйцэтгэх захирал, 2 мэргэжилтний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын 20 гаруй компанийн төлөөлөгчдийг хүлээн авч холбогдох мэдээллээр хангах, Монголын хууль эрх зүйг танилцуулах, Монголын аж ахуйн нэгжтэй холбоход зуучлах, орон нутагт явж ажиллах ажлыг зохион байгуулах, орчуулгын үйлчилгээ үзүүлэх ажлуудыг эхлэн хийж байна. Түүнчлэн 10 аад компанийн “ Хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын гэрээ”-г Монгол улсын хууль, эрх зүйд нийцүүлэн боловсруулсны зэрэгцээ Монгол улсад хөрөнгө оруулах чиглэлээр томоохон хэмжээний судалгаа хийж, зөвлөмж боловсруулаад байна. Үүнд:
- Монгол улсын нийгэм, эдийн засгийн тойм судалгаа. Захиалагч: БНХАУ-ын уул уурхайн “ Шанг Юань” компани
- “Махны экспорт ба замын зураглал” Захиалагч: БНХАУ-ын иргэн Ли Жиан Пин
- “Гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалтын тооцоолол” Захиалагч: БНХАУ-ын иргэн Лиу Я Цонг