Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр

Монголбанк /Монгол Улсын Төв банк/-наас “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн талаар эдийн засаг, санхүүгийн салбарын оюутнуудад танилцуулга хийж, оюутнуудын сонирхсон асуултуудад хариулт өгөв.