Бизнесийн Удирдлага, Мэдээлэл зүйн тэнхимийн нэрэмжит өдрүүд болно.

Хятад Монголын хамтарсан ОУДС-ийн Бизнесийн Удирдлага, Мэдээлэл зүйн тэнхимийн нэрэмжит өдрүүд болно.
Жил бүр уламжлал болон явагдах, оюутнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажил бичих чадварыг сайжруулахад чиглэсэн БУМЗТ-ийн аянд оюутан, суралцагч та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
- Маркетингийн өдөрлөг II курсийн оюутнуудын дунд зохион байгуулагдана.
“Шинэ санаа-Шилдэг маркетинг” Маркетинг & Борлуулалтын өдөрлөгийн удирдамжтай энд дарж;
“Санаачилгатай Оюутан” уралдааны удирдамжтай энд дарж танилцаарай. - БНХАУ-ын ӨМӨЗО-ны СЭЗИС-ийн маркетингийн 3в ангийн оюутнууд болон ирэх жил тус сургуульд 3+1 хөтөлбөрөөр суралцахаар явах II ангийн оюутнууд оролцно.
Ярилцах сэдэв: ӨМӨЗО-ны СЭЗИС-ийн товч танилцуулга, тус сургууль дээр зохиогддог үндсэн арга хэмжээ, үйл ажиллагаа, оюутанд тавигддаг тусгай шаардлагууд, өөр бусад нэмэлт анхаарах шаардлагатай зүйлс гэх мэт зүйлсийн талаар сонирхсон асуудлаар чөлөөт ярилцлага хйинэ. Хариуцаж ажиллах багш: Д.Нарангарвуу - CMIU-ийн Багш, судлаачдад судалгааны ажлын үр дүн, арга туршлагаа харилцан хуваалцах боломжийг олгох, оюутнуудыг эрдэм шинжилгээний ажил бичих арга барилд суралцуулах, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан дэмжихэд чиглэлтэйгээр жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг билээ. ЭШБХ-ийн удирдамжтай энд дарж танилцана уу.