ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЗОРИЛГО
Хөтөлбөрийн хорооны үндсэн зорилго нь тус сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн чанарыг боловсролын 5 талт зарчим, өөрийн орны болон олон улсын стандарт, шалгууруудад нийцүүлэн сайжруулах, шинэ хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрүүдийг чанарын өндөр төвшинд хэрэгжүүлэх ажлыг холбогдох нэгжүүдтэй хамтран зохион байгуулахад оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Сургалтын шинэчлэлийн багтай хамтран Багшлах боловсон хүчний нөөц, чадавхыг дээшлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллана,
- Тэнхим, багш, холбогдох нэгжүүдийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргаж сургуулийн удирдлагад танилцуулна.
- Ном, сурах бичиг, мэргэжлийн сэтгүүлийн хүртээмжийн талаар судлан, санал боловсруулж захиргааны зөвлөлөөр шийдвэрлүүлнэ
- Сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж, боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж гаргана.
- Хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх ажлыг хариуцан ажиллана
- Сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, шинээр нээх зэрэг тэнхим, багш нараас ирсэн саналыг хэлэлцэн Эрдмийн зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ
- Бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрийн хүрээнд үндсэн мэргэжлийн, сонгох хичээлүүд, хос болон хавсарга мэргэжил эзэмшихэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тодорхойлно
ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Я.Гэрэлт-Од Багийн ахлагч, Сургалтын албаны дарга
Ч.Хандаа Багийн нарийн бичиг, Номын санч
Ж.Энхбаяр Багийн гишүүн, БУМЗТ-ийн эрхлэгч
Б.Шинэбаяр Багийн гишүүн, СНББШТ-ийн эрхлэгч
Э.Амгалан Багийн гишүүн, ГХТ-ийн эрхлэгч
Х.Тунгалагмаа Багийн гишүүн, Монгол такс ТМЗ ХХК-ийн захирал, ажил олгогчийн төлөөлөл
Р.Хишигнэмэх Багийн гишүүн, Эрнст энд Янг, Олон улсын татварын үйлчилгээ, ахлах менежер, төгсөгчдийн төлөөлөл