“ШИНЭ САНАА – ШИЛДЭГ ИЛТГЭЛ” 2017-2018 оны оюутны ЭШБХ амжилттай болж өндөрлөлөө.
“ШИНЭ САНАА – ШИЛДЭГ ИЛТГЭЛ” 2017-2018 оны оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд ӨМӨЗО-ны СЭЗИС-иас солилцоогоор ирж суралцаж буй оюутнууд оролцсоноороо онцлогтой байлаа.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд оюун ухаан, бүтээлч санаачилга, шинжлэх ухаанч арга аргачлалыг ашиглан, практик ач холбогдол бүхий асуудлыг дэвшүүлсэн олон бүтээлүүд хэлэлцүүлэгдсэнээс МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ (БНХАУ-ЫН ТУРШАЛГА ДЭЭР) сэдэвт илтгэлээр Б. Уранчимэг, Д. Мягмардулам (II курс), Сайнаа, Хө Шуан Пин (III курс) нар ТЭРГҮҮН байрыг, ДЭД байрыг ТҮРЭЭСИЙН УНАДАГ ДУГУЙН ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХ НЬ сэдэвт илтгэлээр Д.Галбадрах (II курс) нар тус тус эзэллээ.
ЭШБХ-д оролцсон болон үзэж сонирхсон нийт оюутнууддаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.