“Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн-2017”- аар шалгарлаа
“Мөрөөдөл биелдэг юм” ТББ-ын зүгээс Нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгэмдээ хүмүүнлэгийн үйл ажиллагаа,сайн үйлсийг идэвхтэй явуулж улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө өөрсдийн хувьд нэмрээ оруулсан Монгол улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж буй салбар салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудыг “Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн”-ээр тодруулах хүндэтгэлийн арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.
Тус сургуулийн зүгээс Сар шинийг угтан зохион байгуулдаг “Сайн үйлсийн аян”, Оршин байгаа газрынхаа эргэн тойронд мод тарьж, зүлэгжүүлж, цэцэгжүүлснээр эко ногоон орчныг бүрдүүлсэн байдал, “ Мөрөөдөл биелдэг юм ” нэвтрүүлгийн оролцогч Б.Амарзаяаг 4 жил 100%-ийн тэтгэлэгтэй сургасан, сүүлийн 5 жилд оюутны ар гэрийн нөхцөл, сурлагын амжилтыг нь харгалзан 62.970.000 төгрөгийн тэтгэлгийг сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр олгосон зэргийг үнэлэн боловсролын салбарын “Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн-2017”-аар тодрууллаа. Энэ алдрыг хүртэхэд сэтгэл зүрхээ дайчлан хүчин чармайлт гаргасан нийт оюутнууд, багш ажилчид, төгсөгчиддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Хятад Mонголын хамтарсан олон улсын дээд сургуулийн захиргаа