Халимгийн улсын их сургууль нь 1970 онд байгуулагдсан ОХУ-ын Халимаг улсын төрийн өмчийн анхны дээд боловсролын байгууллага юм. Тус сургууль нь 10 бүрэлдэхүүний сургууль, 15 мянга гаруй оюутантай Халимаг улсын хамгийн том сургууль юм.
Халимгийн улсын их сургууль нь 24 хөтөлбөрийн хүрээнд бакалаврын 35, магистрын 14 мэргэжил олгох сургалт явуулахын зэрэгцээ орой, эчнээ салбараар гэхэд 8000 гаруй оюутанд бакалаврын зэрэг олгох сургалтыг явуулж байна.
Тус сургууль нь Каспийн орнуудын дээд боловсролын байгууллагуудын нэгдсэн холбооны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд дэлхийн 30 гаруй оронтой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх зэргээр хамтран ажилладаг. Халимаг улсын аж ахуй эрхлэгч, удирдах албан тушаалтнуудын 80 гаруй хувь нь энэ сургуулийн төгсөгчид байдаг бөгөөд тус сургуулиас ОХУ-ын Төрийн Думын гишүүн, салбар нэгжийн удирдах албан тушаалтнууд, их дээд сургуулийн захирлууд төрөн гарсан нь сургуулийн нэг гол бахархал нь болдог.
Тус сургуультай хамтран бакалаврын 3+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байгаа бөгөөд цаашид магистрын 1+1 хөтөлбөр, багш оюутны солилцоо, танилцах аялал, спортын нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
ХАЛИМГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
- Home
- ХАЛИМГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ