THE SECOND SIGNATURE

“The second signature” НББ-н клубийн танилцуулга

“Хоёрдугаар гарын үсэг” нягтлан бодох бүртгэлийн клуб нь оюутнуудын санаачилгаар Санхүү, НББ, Шинжилгээний тэнхимийн дэргэд 2016-2017 оны хичээлийн жилд анх үүсгэн байгуулагдсан. Клубийн үйл ажиллагаа нь

  • Мэргэжлийн хичээлийг дэмжих чиглэл
  • Хувь хүний хөгжлийг дэмжих чиглэл
  • Нийгэмд тустай үйлийг дэмжих чиглэл гэсэн хэлбэрээр явагддаг.

Клуб тус чиглэлүүдийн хүрээнд сайн дураар нэгдсэн үндсэн болон дэмжигч гишүүдтэй бөгөөд клубийн гишүүнчлэлийн эрх нь нээлттэй. Манай клубд орж буй оюутнууд багаар хамтран ажиллаж бүгдээрээ нэгэн амжилтад хүрэхээр тэмүүлдэг бөгөөд “Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө” ажиллахаар амлалт өгсөн байдаг.

Клубийн эрхэм зорилго

Сургуулийнхаа эрхэм зорилгын хүрээнд улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах өндөр мэдлэг бүхий залуу удирдагчид болон нягтлан бодогчдыг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулах, клубийн гишүүдийн хувь хүний хөгжлийг байнга хөгжүүлэн ажиллахад оршино.

Ирээдүйн чадварлаг мэргэшсэн нягтлан бодогчдыг бий болгох суурь үндсийг тавихад нөлөөлөх тэргүүлэгч клуб болно.

Өөрийгөө хүндэл
Клубээ хүндэл
Сургуулиа хүндэл
Үүнийгээ амжилтаараа харуул.

Клубийн гишүүн: Харилцан итгэлцэл, хүндлэл бүхий орчинд багаараа хамтран ажиллаж чадварлаг мэргэжилтэн болохоор мэрийдэг байх
Мэргэжлийн хандлага: Аливаад ул үндэслэлтэй, тооцоололд суурилсан, бүтээлч хандлагатай байх
Тэгш боловсрол: Клубийн болон сургуулийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахуйц төвшинд бэлтгэгдэхийн тулд бүх талын боловсролын зарчимд суурилан суралцдаг байх

Алсын хараа

Ирээдүйн чадварлаг мэргэшсэн нягтлан бодогчдыг бий болгох суурь үндсийг тавихад нөлөөлөх тэргүүлэгч клуб болно.

Уриа

Өөрийгөө хүндэл
Клубээ хүндэл
Сургуулиа хүндэл
Үүнийгээ амжилтаараа харуул.

Үнэт зүйл