timeline_pre_loader

1991 онд

Монгол Бизнес Дээд Сургууль байгуулагдсан үеэс 2000 ном бүхий номын сан байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

1999 онд

48 суудал бүхий багш, оюутны уншлагын танхим, фонд ажлын өрөө зэргээс бүрдсэн номын сангийн байртай болсон.

1999 онд

Номын сангийн фондын баяжилтыг нэмэгдүүлэх, номын санг автоматжуулах төслийг эрхлэгч Ч.Хандаа боловсруулан гаргаж хэрэгжүүлж эхэлсэн.

1999 онд

Фондын номыг олон улсын Дъюигийн аравтын ангиллаар ангилж, төрөл, үсэг дарааллын каталог зохион байгуулсан.

1999-2000 онуудад

Соросын сангийн “Номын хандив I, II” “Пушкин I, II” төслөөр 548 ширхэг 6.2 сая төгрөгийн (Орос, Монгол хэл дээрх) мэргэжлийн номоор фондын баяжилт хийгдсэн.

2000 онд

CD/ISIS програмыг ашиглан фондын номыг электрон каталогт оруулсан.

2000-2002 онуудад

Азийн Хөгжлийн Банкны Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Их дээд сургуулиудын номын сангийн фондын баяжилтын төслөөр 1360 ширхэг 8.3 сая төгрөгийн мэргэжлийн монгол номоор фондын баяжилт хийгдсэн.

2002 онд

Азийн хөгжлийн Банкны Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд номын санг автоматжуулах төслөөр 12.0 сая төгрөгийн компьютероор хангагдсан. Мөн Филипин улсад CD/ISIS програмын сургалтад эрхлэгч Ч.Хандаа суралцсан.

2002 оноос

Сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах зорилгоор, англи, япон, хятад хэлний сурах бичгийг оюутнуудад хичээлийн жилийн туршид тавьж олгодог үйлчилгээг нэвтрүүлсэн.

2002-2010 онуудад

Сурах арга барил хичээлийг 1-р курсийн оюутнуудад зааснаар номын сангаар зөв боловсон үйлчлүүлэх, хэрэгцээт мэдээ мэдээллийг шуурхай олж авах, номтой зүй зохистой харьцах чадварыг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулсан.

2002 онд

Азийн Хөгжлийн Банкны Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд явагдсан электрон каталог, нэвтрүүлэх, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж БСШУЯ-ны Сайдын өргөмжлөл хүртсэн.

2003 онд

Олон улсын Дъюигийн аравтын ангиллаас Эдийн засгийн салбарын ангиллыг орос хэлнээс хөрвүүлэн хэвлүүлсэн.

2004 онд

80 суудал бүхий уншлагын танхим, фонд, ажлын өрөө зэргээс бүрдсэн номын сангийн шинэ байр ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2004 онд

Англи, орос номын чөлөөт сонголтыг нэвтрүүлсэн.

2005 онд

Орчин үеийн дэвшилтэт LIB4U програм суурилагдсан электрон мэдээллийн санг байгуулан ажиллаж эхэлсэн.

2005 онд

Фондын бүх номыг Дъюигийн аравтын ангиллаас Номын сан, ном зүйн ангилалд шилжүүлсэн.

2006 онд

Оюутны гарын авлага номыг хэвлэн гаргаж оюутнуудад түгээн олгож эхэлсэн.

2007 онд

Тэнхимүүдэд мэргэжлийн сонин, сэтгүүлийг зөөврөөр олгох үйлчилгээг нэвтрүүлсэн.

2008 онд

Үсэг, төрөл, албаны каталогийг шинэчлэн зохион байгуулсан.

2010 онд

Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн багш ажилтан, оюутнуудад онлайн хэлбэрээр хүргэх боломжийг нээсэн.

2008 онд

2008 онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн номын фонд байгуулсан.

2009-2010 онд

Фондын номын ном зүйн мэдээллийг электрон каталогт оруулсан.

2009 онд

Хэрэглэгчдийн мэдээллийг электрон мэдээллийн санд оруулсан.

2010 онд

Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн багш ажилтан, оюутнуудад онлайн хэлбэрээр хүргэх боломжийг нээсэн.

2010 онд

Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн багш ажилтан, оюутнуудад онлайн хэлбэрээр хүргэх боломжийг нээсэн.

2010 онд

2010 онд LIB4U PS VERSION 1.2 програмын шинэ нэмэлт хувилбарыг авч ашиглаж эхэлсэн.

2011 онд

Багш магистрын танхим, эрдэм шинжилгээний фонд байгуулсан.
“Нягтлан бодох бүртгэл “мэргэжлийн сургалтын хөтөлбөрт тэнцсэн.

2012 онд

Аттестатчилалд тэнцсэн.

2013 онд

Иж бүрэн техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий чөлөөт сонголтын үйлчилгээг нэвтрүүлсэн.

2014 онд

ИЗОУИС-ын МСҮТөвийн номын санд 280 ш ном, сурах бичиг хандивласан.

2015 онд

E-book -Цахим номын мэдээллийн баазыг нэмэгдүүлсэн.

2017 онд

Лавлагаа ном зүйн мэдээллийн сантай болсон.
Хятад Монголын хамтарсан олон улсын дээд сургуулийн номын сан нэртэй болсон.
12 хөтөлбөрийн ном, сурах бичгийн хангамжийн судалгаа гаргасан.