“Бизнес спикер” клубийн 20 жилийн ойд зориулсан “Нэг мэдээлэл, Нэг амь” сэдэвт нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээн болж өндөрлөлөө

CMIU олон улсын дээд сургуулийн дэргэдэх “Бизнес спикер” клубийн 20 жилийн ойд зориулсан “Нэг мэдээлэл, Нэг амь” сэдэвт нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээнийг 2 өдрийн турш Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим болон Лантуун дохио ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа. Энэхүү тэмцээнд 10 гаруй сургуулийн 64 багийн 128 өрсөлдөгчид 4 үе шаттайгаар өрсөлдлөө.
Нэгдүгээр байр – МУИС-ийн Снич клуб, Нэгрэм баг
Хоёрдугаар байр – МУИС-ийн Бэст клубийн Бэст 1 баг
Гуравдугаар байр – МУИС-ийн Бэст клубийн Harpy баг
Шилдэг уран илтгэгч – МУИС-ийн Бэст клуб Агиймаа тус тус тодорлоо.
Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Бизнес Спикер” клубийн гишүүд Лантуун дохио ТББ-ийн “Ид шидийн орон” төсөлд хандив өргөлөө.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “Бизнес спикер” клубийн гишүүд болон CMIU олон улсын дээд сургуулийн нийт оюутнууддаа талархал илэрхийлье!