ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын Санхүү, эдийн засгийн их сургууль, Монгол Бизнес дээд сургууль, БНХАУ-ын Санхүү, эдийн засгийн их сургуулиуд 2016 оны 9 дүгээр сард хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар 2017 оны 3 дугаар сард Хятад Монголын хамтарсан Олон улсын их сургууль байгуулах гэрээнд гарын үсэг зурав.
Хөтөлбөрт хамрагдах оюутан нь 3 жил Монголд, 1 жил БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуульд Монголын нөхцөлөөр суралцана. Хөтөлбөрийг дээрх гурван сургуулийн боловсон хүчин дээр тулгуурлан хэрэгжүүлэх бөгөөд суралцагч нь Хятад Монголын хамтарсан Олон улсын их сургуулийн дипломтой төгсөнө.
2016 оны 6 дугаар сард Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүнүүд Ташкент хотноо гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэхүү “Эдийн засгийн коридор” нь БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс”, Монгол улсын “Талын зам”, ОХУ-ын “Евро Азийн эдийн засгийн холбоо” бодлогын баримт бичгүүдийг уялдуулан хөгжүүлэх зорилготой хөтөлбөр юм. Эдгээр хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд боловсон хүчний асуудал хамгийн чухал хэсэг гэж гурван сургууль үзсэн юм.

БНХАУ-ын Санхүү, эдийн засгийн их сургууль нь 1960 онд байгуулагдсан, 1,351,267 м2 бүхий оюутны хотхонтой, 30 мянган оюутантай сургууль юм. Тус сургууль нь:

  • 2011-2014 онд
    • ОМӨЗО-ны ТОП 10 их сургуулийн 2
    • ТОП 4 Химийн ШУ-ны сургуулийн 2
    • ТОП 3 MBA сургуулийн 3
  • 2015 онд ТОП 3 Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 1
  • 2015 онд ТОП 4 Сувилагчийн сургуулийн 1
  • 2015 онд ТОП 3 Байгалийн ухааны сургуулийн 3-т тус тус эрэмбэлэгдсэн.

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Орос, Монгол, Хятадыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт ажиллах чадвартай, хятад, орос, монгол хэлтэй, мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчнийг зорилго, чиглэлтэйгээр бэлтгэхэд оршино.

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

• Хятадад нэг жил, Монголд гурван жил суралцана
• Тодорхой болзол хангасан суралцагч БНХАУ-ын Санхүү, эдийн засгийн их сургууль, Монголын Хятад-Монголын хамтарсан Олон улсын их сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой
• Суралцагчид хятад хэлний төвшин тогтоох (HSK) шалгалтын стандартыг хангаж төгсөнө
• Англи, Орос хэлний зохих бэлтгэл эзэмшинэ
• Хичээлийг Монгол улсын Санхүү, эдийн засгийн их сургууль, Монгол бизнес дээд сургууль, Хятадын өндөр мэргэжлийн эрдэмтэн, судлаачид заана