Японы Токушимагийн их сургуультай хамтарсан 10 дахь удаагийн оюутны бага хурлыг зохион байгууллаа.

Хятад Монголын хамтарсан олон улсын дээд сургууль, Японы Токушимагийн их сургуультай хамтарсан 10 дахь удаагийн оюутны бага хурлыг зохион байгууллаа. Хуралд манай сургуулийн оюутнуудаас гадна Токушимагийн их сургуулийн профессор Охоши сан 2 оюутны хамт хүрэлцэн ирж хуралд илтгэл тавилаа. Түүнчлэн онлайнаар Токушимагийн их сургуулийн оюутнууд илтгэл тавьж оролцлоо. Манай оюутнуудын илтгэлийг мөн онлайнаар Японы оюутнуудад дамжуулж, харилцан санал солилцсон нь хурлыг ихээхэн сонирхолтой болголоо.