CMIU олон улсын дээд сургуулийн УЗД Б.Эрдэнэсүрэн 2018 оны 09 сарын 17-21 хооронд хамтран ажилладаг ӨМ-ын Санхүү, эдийн засгийн их сургуульд очиж ажиллалаа.

CMIU олон улсын дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Б.Эрдэнэсүрэн 2018 оны 09 сарын 17-21 хооронд хамтран ажилладаг ӨМ-ын Санхүү, эдийн засгийн их сургуульд очиж ажиллалаа. Айлчлалын үеэр тус сургуулийн захирал Дү Жинжү-тэй уулзаж цаашид хамтран хэрэгжүүлэх олон төсөлт ажлын талаар тохиролцлоо. Мөн хоёр сургуулийн хамтарсан 3+1 хөтөлбөрт хамрагдаж буй CMIU олон улсын дээд сургуулийн 2-р ээлжийн 3-р курсийн 12 оюутан болон магистрантурт суралцаж байгаа багш, оюутнуудтайгаа уулзлаа. Айлчлалын үеэр ӨМ-ын Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш нар болон судлаач оюутнуудад лекц уншлаа.