CMIU олон улсын дээд сургуулийн Төгсөгчдийн холбооны нэрэмжит “Төгсөгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөг”-ийн анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа.

CMIU олон улсын дээд сургуулийн Төгсөгчдийн холбооноос “Төгсөгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөг”-ийн анхдугаар тэмцээн 2019.05.25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнийг холбооны зүгээс болон сургуулийн удирдлага, багш нар маань маш их дэмжин ажиллаж өнгөрсөн хугацаанд төгссөн нийт 23н төгсөлтийг аль болох бүгдийг хамруулахыг хичээн ажиллаа. Энэ удаагийн тэмцээний анхных гэдэг утгаараа олон сайхан дурсамжыг үлдээсэн, ирэх жилүүдийн тэмцээн үйл ажиллагааг зохион байгуулахад туршлага олгосон сайхан тэмцээн боллоо. Уг тэмцээнд сэтгэл гарган оролцсон 2001, 2009, 2010, 2012, 2013, 2016, 2017, 2018, 2019 оны төгсөгчиддөө чин сэтгэлийн талархал илэрхийлэе ээ.
Тэмцээний амжилтуудаас дурдахад:
Эрэгтэй баг тамирчид.
1-р байр, алтан медал – 2016 оны төгсөгчид
2-р байр, мөнгөн медал – 2013 оны төгсөгчид
3-р байр хүрэл медал – 2019 оны оюутнууд
Эмэгтэй баг тамирчид.
1-р байр, алтан медал – 2012 оны төгсөгчид
2-р байр, мөнгөн медал – 2009 оны төгсөгчид
Шилдэг тоглогч.
Шилдэг эрэгтэй тоглогч – Баяр /2013 оны төгсөгч/
Шилдэг эмэгтэй тоглогч – Бүжинханд /2009 оны төгсөгч/
Энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд жил бүрийн 5 дугаар сарын эхний 2 дахь долоо хоногийн хагас, бүтэн сайнд зохион байгуулагдахаар болсон. Анхны шилжин явах цомын эздээр Ариунсанаа багштай 2013 оны 4а ангийн төгсөгчид тодорсон бөгөөд ирэх жил уг тэмцээнийг “Төгсөгчдийн Холбоо”-той хамтран зохион байгуулахаар боллоо. Энэ мэтчилэн “Төгсөгчдийн Холбоо” нь олон ажлыг төлөвлөсөн байгаа бөгөөд үе үеийн нийт төгсөгчдөө цаашдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Ирэх намар буюу шинэ хичээлийн жил эхэлмэгц нийт төгсөгчдийнхөө дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа юм. Та бүхэн идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.