#CMIU номын санд “Монгол Улсын эрдэнэсийн сан” ном ирлээ.

#CMIU номын санд “Монгол Улсын эрдэнэсийн сан” ном ирлээ.
Монголбанк “Эрдэнэсийн сан” дахь шилмэл үзмэрүүдээсээ дээжлэн бүтээсэн уг ном нь Монголчуудын түүхийн хөгжлийн урт удаан замыг туулахдаа үлдээсэн өвөрмөц соёл зан заншил, өөрсдийн гэсэн гоо зүй, ертөнцийг үзэх үзлийг шингээсэн эд өлгийн дурсгалуудаас бүрдсэн ба хүрэл зэвсгийн үеэс дундад зуун болон орчин цагийн үеийг хамруулсан байна. Мөн үндэсний мөнгөн тэмдэгт болох цаасан болон зоосон мөнгө, дурсгалын зоос, алтан маркнуудыг ч агуулжээ. Тухайн үзмэр тус бүр нь монгол англи хэл дээр дэлгэрэнгүй тайлбартайгаараа онцлог юм. Уг номыг бүтээхэд Монголын Үндэсний Музейн эрдэмтэн, судлаачид хамтран оролцжээ.