Cолилцооны оюутнууд “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” -үүдтэй танилцах дадлагыг амжилттай хийлээ.

CMIU олон улсын дээд сургуулийн 3+1 хөтөлбөрийн солилцооны оюутнууд 2018 оны 5-р сарын 04-05- ний өдрүүдэд “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” -үүдтэй танилцах дадлагыг амжилттай хийлээ. Дадлагаар оюутнууд үйлдвэрийн дамжлага, явцтай нэг бүрчлэн танилцлаа. Уг дадлагыг хийх боломж олгосон үйлдвэрүүдийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье! Мөн ая тухтай байдал, амтат хоолоор дайлсан Эрдэнэт хотын “Бөхөн” амралтын газрын хамт олонд талархал илэрхийлье!
#WEARECMIU