Өвөрмонголын Санхүү эдийн засгийн их сургуулийн Магистрын сургуулийн захирал Эрдэнэтогтоход профессор цол олгов.

Хятад Монголын хамтарсан олон улсын дээд сургуулийн /CMIU/ Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 05 сарын 02-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлаар сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой “Таван талт боловсрол” олгох хөтөлбөрийг батлав. Мөн Өвөрмонголын Санхүү эдийн засгийн их сургуулийн Магистрын сургуулийн захирал, ХМХОУДС-ийн зочин багш Эрдэнэтогтоход профессор цол олгох шийдвэр гаргав.