Төгсөлтийн арга хэмжээ болж өнгөрлөө.
2018 оны 5 –р сарын 16-ны өдөр CMIU олон улсын дээд сургуулийн “Мөнгөн хонхны баяр” болон 3+1 хөтөлбөрийн төгсөлт амжилттай боллоо. Төгсөлтийн үйл ажиллагаанд урилгаар БСШУС-ын яамны дээд боловсролын газрын ахлах мэргэжилтэн Д.Баяр, Монгол улс дахь БНХАУ-ын элчин сайдын яамны дэргэдэх Соёлын төвийн дарга Хасбагана, мэргэжилтэн Хурцбаатар, БНХАУ-ын Хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын зохицуулагч Бөхөө, CMIU олон улсын дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд доктор, профессор Я.Шуурав, доктор, профессор Д.Гомбо нар оролцлоо.
Төгсөлтийн үйл ажиллагааны үеэр CMIU олон улсын дээд сургуулийн 10 оюутан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуульд 100% тэтгэлэгтэй суралцах батламжийг хүлээн авлаа. Мөн Оюутны холбоо, Ардчилсан залуучуудын холбоо болон сургуулийн нэрэмжит одонгоор шагнууллаа
Нийт төгсөгчиддөө баярын мэнд хүргэе!