“Эдийн засгийн чанартай хөгжил ба менежментийн инноваци” сэдэвт олон улсын эрдэм нинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Хятад Монголын хамтарсан олон улсын дээд сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны СЭЗ-ийн их сургууль, Монгол улсын СЭЗИС хамтран “Эдийн засгийн чанартай хөгжил ба менежментийн инноваци” сэдэвт олон улсын эрдэм нинжилгээний бага хурал зохион байгууллаа. Хуралд Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүс нутгийн эрдэмтэд хүрэлцэн ирж оролцлоо.
Хятад-Монголын хамтарсан ОУДС Өвөрмонголын СЭЗИС-тай 5 жилийн хугацаанд идэвхитэй хамтран ажиллаж байна. Хамтарсан судалгааны Инновацийн төв байгуулж ажиллуулах, багш,эрдэм шинжилгээний ажилтаны богино хугацааны томилолт, баклавр, магистрын хамтарсан хөтөлбөр , оюутан солилцоо, доктор бэлтгэх гээд маш олон хэлбэрээр амжилттай ажиллаж байна. Энэ сарын 9-нд хийсэн ЭШХ бол бидний хамтын ажиллагааны бас нэгэн хэлбэр юм.
Орчин үед эдийн засгийн чанартай хөгжлийн асуудал дэлхийн улс орнуудын анхаарлыг ихээхэн татах болжээ.Дэлхийн альч улс эрчимтэй хөгжих эрмэлзэлтэй, түүнийхээ төлөө бодлого, үйл ажиллагаа явуулдаг. Харин хөгжлийн шалгуур, чанарын асуудал онолын болон практик талаасаа анхаа рал татаж байна.
Өнөөдөр зөвхөн эдийн засгийн хөгжлийн тоон үзүүлэлтэнд ач холбогдол өгөөд хөгжлийн чанарыг анхаарлын гадна орхидог хандлага ажиглагдаж байгааг хэлмээр байна. Эдийн засаг төдөн хувь өслөө, үйлдвэрлэл нэмэгдлээ,гадаад, дотоод худалдаа өргөжлөө гэдэг хүрээнд хөгжлийн асуудал яригдаад байна. Тэгвэл хөгжлийн асуудлыг үнэлэхдээ чанарын талыг орхигдуулж болохгүй гэдгийг л онцлон тэмдэглэж хэлмээр байна.
Эдийн засаг бодитоор өсч байна уу эсвэл өсөлт үнийн өсөлтөөр хангагдаад байна уу? Байгаль орчиндоо ээлтэй өсөлт үү эсвэл байгаль, экологийн асар их сөрөг үр дагавартай үйлдэл хийгдээд байна уу? Эдийн засгийн өсөлт хүний эрүүл мэнд болон байгаль орчиндоо сөрөг нөлөөтэй хэлбэрээр явагдаад байгаа юм биш биз? Эдийн засгийн өсөлт нь өөрийн дотоод нөөцөө бүрэн ашиглаж, түүхий эдийн нөөцөө үйлдвэрийн аргаар боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах хэлбэрээр хангагдаж чадаж байна уу?Үндэсний үйлдвэрлэгчдийн эдийн засагт оруулах хувь нэмэр давамгайлж чадаж байна уу? гэх мэтээр хөгжлийн чанартай холбоотой олон олон асуулт тавигдаж байгаад манай ЭШХ хариулт өгөх эхлэл тавьсан гэж бодож байна.