Тус сургуулийн оюутан залуустаа хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор хичээлийн бус цагаар цагийн ажил хийх бололцоогоор хангаж, зуучилдаг билээ. Мөн үүнтэй холбоотой асуудлаар шаардлагатай зөвлөгөөг өгдөг.
Цагийн ажилд хамрагдсанаар:
- Ажил мэргэжлийн тодорхой чиг баримжаатай болно
- Хувийн орлогоо нэмэгдүүлнэ
- Төгсөөд ажлын байраар хангагдахад зарцуулагдах хугацааг ойртуулна
- Дадлагажна
- Нийгмийн идэвхтэй харилцаанд орно