Токушимагийн их сургуультай хамтарсан ЭШБХ боллоо.

Хятад Монголын хамтарсан ОУДС болон Япон улсын Токушимагийн их сургуультай хамтарсан олон улсын оюутны эрдэм шинжилгээний ээлжит 9-р бага хурал “ДАЯРШИЖ БУЙ НИЙГЭМ ДЭХ БИЗНЕСИЙН ШИНЭ БОЛОМЖУУД БОЛОН АНХААРАЛ ТАТАЖ БУЙ ЗАРИМ АСУУДЛУУД” сэдвээр тус сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд ХМХОУДС-н оюутнуудаас гадна Токушимагийн их сургуулийн профессор багш оюутнууд болон, Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн оюутнууд оролцож илтгэл хэлэлцүүллээ.