ОЮУНЫ ЧАДАМЖАА ХӨГЖҮҮЛЭХ ЧАДВАР

ОЮУНЫ ЧАДАМЖАА ХӨГЖҮҮЛЭХ ЧАДВАР
Боловсролын 5 талт зарчмаар “Мэдлэгийн хэмжээ биш, мэдлэгийг зөв хэрэглэх чадвар”-т суралцах нь Оюуны чадвар, чадамжаа илүү ихээр хөгжүүлэхэд нөлөөлдөг. Үүнд:
- Өөрт хэрэгтэй мэдээллийг оновчтой сонгож, олж авч чаддаг байх; мэдээллийг тархиндаа бясалгаж, дүгнэлт өгч чаддаг болох;
- Багшийн заасан хичээл болон бусад эх үүсвэрээс хамгийн чухал, гол хэсгийг нь ялган салгаж, өөрийн болгох, цэгцлэх чадварт суралцах;
- Бүхлийг харж хэсгийг ойлгох буюу мэдээллийг мэдлэг болгож хувиргах аргад суралцах;
- Гадаад хэлийг сурч, эзэмших чадварт суралцах;
- Шинжлэх ухаан, байгалийг таньж мэдэх чадварт суралцах.
Close
СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ БУЮУ МЭДЛЭГЭЭ ХЭРЭГЛЭХ ЧАДВАР

СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ БУЮУ МЭДЛЭГЭЭ ХЭРЭГЛЭХ ЧАДВАР
Сэтгэлийн тэнхээ гэдэг бол ухаарал юм. Аливаа хийх үйлдлийнхээ чухлыг итгэж ухаарсан хүн л сэтгэлийн тэнхээтэй байдаг. Иймд “Суралцаж байж ухаарахгүй харин ухаарч байж сайн суралцана” гэсэн зарчмыг мөрдлөг болгоно. Үүнд:
- “Бэрхшээлийг давах сэтгэлийн хүч гэдэг бол биеийн хүчнээс илүү” гэдгийг мэдрүүлж сургах;
- Амьдралын тодорхой зорилготой болгох;
- Хариуцлага хүлээх чадвартай болгох;
- Уран сайхны торгон мэдрэмжээ хөгжүүлснээр шинэлэг, бүтээлч сэтгэлгээтэй болгох;
- Бусдад тус дэм болох замаар бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэлтэй болгохыг ямагт хичээж ажиллах, суралцах.
Close
БИЕ БЯЛДРАА ХӨГЖҮҮЛЭХ ЧАДВАР

БИЕ БЯЛДРАА ХӨГЖҮҮЛЭХ ЧАДВАР
Эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа хөгжүүлэх нь боловсрол олгох үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг юм. Эрүүл чийрэг аж төрөх ёсыг эзэмшихийн тулд өөрт тохирсон дасгалуудыг сонгож хийх нь чухал. Үүнд:
- Биеэ цэх авч явах 32 дасгал
- Үе мөчөө байнгын хөдөлгөөнд байлгах 23 дасгал
- Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих 18 дасгал
- Мэдрэхүйн 5 эрхтнийг хамгаалах 18 дасгал
- Гүн нойрсох, биеийн хор гаргах 12 дасгал
Close
ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ ЧАДВАР

ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ ЧАДВАР
Өөрийн хүч чадлаа тооцоолж, хуваарилж, хянан тэнцвэржүүлснээр хүсэл мөрөөдөл рүүгээ жинхэнэ хүч чадал, боломж бололцоогоо чиглүүлэн удирдах нь хүн бүрийн эзэмшвэл зохих боловсрол юм. Өөрийгөө удирдах чадвараа хөгжүүлэхэд 5 чухал зүйл байдаг. Үүнд:
- Цагийг зөв удирдахад суралцах;
- Санхүүгээ удирдах чадвар эзэмших;
- Хэл яриагаа хянах;
- Биеэ зөв, боловсон авч явах;
- Авьяас чадвараа нээн илрүүлэх
Close
БУСАДТАЙ ХАРИЛЦАХ ЧАДВАР

БУСАДТАЙ ХАРИЛЦАХ ЧАДВАР
5 талт боловсролын зорилго нь “Даймондкалла” хүн буюу өөрийн бүх талын авьяас чадвараа дээд цэгт нь хүртэл хөгжүүлж, бусдад авьяас чадвараа хөгжүүлэхэд нь тусалж нийгмийг өөрчилж чадах манлайлагч бэлтгэхэд оршдог. Энэ нь бусдад үйлчлэх чадвар, бусадтай харьцах харьцаагаар тодорхойлогдоно. Үүнд:
- Сул талаа зөв тодорхойлж, давуу тал болгон хувиргаж чаддаг болгох;
- Хувиа бодох сул талыг нийтийг бодох давуу тал болгох;
- Ялалт- ялагдал, ялагдал- ялалт, ялагдал- ялагдал, ялалт-ялалт гэсэн 4 төрлийн харилцааг зохицуулж сурах;
- Сургалт, биеийн тамир, урлагийн төрөл бүрийн арга хэмжээг бие биенээ харилцан дэмжих бүх нийтээр оролцох зарчимд тулгуурлаж зохион байгуулдаг байх;
- Шилдэг манлайлагчийн загвараар хөгжих, суралцах тэмүүллийг төлөвшүүлэх.
Close
Admin
December 25, 2017
ХЭРЭГЛЭЭНИЙ САГС ГЭЖ ЮУ ВЭ?
Admin
January 3, 2017