СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛИЙН БАГИЙН ЗОРИЛГО
Хятад Монголын хамтарсан олон улсын дээд сургуулийн Сургалтын шинэчлэлийн багийн үндсэн зорилго нь сургалтын бүхий л үйл ажиллагаанд Цогц боловсрол олгох 5 талт зарчмыг нэвтрүүлэх замаар оюутан нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулж, багш нэг бүрийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг судлан үзсэний үндсэн дээр лекц, семинар, дадлагын болон бие даах хичээлүүдээр дамжуулан боловсролын 5 талт зарчмыг удирдлага болгон ажиллах аргазүйг боловсруулж, хэрэгжүүлэхэд оршино.
СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛИЙН БАГИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Боловсролын 5 талт зарчмыг оюутан нэг бүрт эзэмшүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
- Хятад-Монголын хамтарсан олон улсын дээд сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний судалгааг хичээлийн жил бүр хийж, багшийг хөгжүүлэх чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалтад хамруулах;
- Оюутан нэг бүрийг хөгжүүлэх, багшийн мэргэжил ур чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, мэдээллийн болон цахим сан бий болгох;
- Оюутан бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг хичээлийн хөтөлбөрөөр болон бусад сургалтаар дамжуулан курс бүрт ахисан түвшний байдлаар эзэмшүүлнэ;
- Боловсролын 5 талт зарчмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутныг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаанд багш, оюутан, сонирхогч талуудын оролцоог хангаж ажиллах;
- Багшийн хөгжлийг дэмжих сургалт, судалгаа, хөтөлбөрийг дотоод, гадаадын боловсролын байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
- Хятад Монголын хамтарсан олон улсын дээд сургуулийн багш, оюутны цахим сүлжээний группийг тогтмол ажиллагаатай байлгаж, харилцан мэдээлэл, туршлага солилцдог, өөрийгөө хөгжүүлдэг мэдээллийн төв болгох.
СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Б.Эрдэнэсүрэн Багийн ахлагч, ТУЗ-ийн дарга, Сэтгэлийн тэнхээ буюу мэдлэгээ хэрэглэх чадвар
Ч.Цэрэнпил Багийн нарийн бичиг, Захирлын туслах
Э.Энхтайван Багийн гишүүн, Сургуулийн захирал, Бусадтай харилцах чадвар
Я.Гэрэлт-Од Багийн гишүүн, Сургалтын албаны дарга, Бие бялдрын хөгжил
Г.Дагвасүрэн Багийн гишүүн, БУМЗТ-ийн багш, Оюуны чадамжаа хөгжүүлэх чадвар
Н.Цэдэнсодном Багийн гишүүн, ГХТ-ийн багш, өөрийгөө удирдах чадвар