Залуу рэппэр Maberrant CMIU олон улсын дээд сургуулийн оюутнуудтай чөлөөт уулзалт хийлээ.

2019 оны 05 сарын 23-ны өдөр оюутан, залуусын дунд од болон гялалзаж буй залуу рэппэр Maberrant CMIU олон улсын дээд сургуулийн оюутнуудтай чөлөөт уулзалт хийлээ. Уулзалтын үеэр оюутнууд рэппэрээс сонирхсон асуултаа асууж цагийг хөгжилтэй өнгөрөөлөө. Мөн энэ уулзалтын үеэр рэппэр Maberrant ” ХООСОН ” нэртэй шинэ цомгоо танилцуулсан ба зөвхөн CMIU олон улсын дээд сургуулийн оюутнуудыг 05 сарын 26нд болох цомгийн нээлтэд урилаа. Мөн уулзалтын үеэр рэппэрийн дууг хамгийн сайн дуулсан 1-р курсийн оюутан Мөнхдалай Овогтой Сумьяабээс болон сонирхолтой асуулт асуусан Aajingoo Tugssaikhan нарт цомгийн дээжээсээ гардууллаа.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн рэппэр Maberrantдаа талархал илэрхийлье. Мөн удахгүй болох цомгийн нээлтэд нь амжилт хүсье!