“Дээлтэй Монгол” өдөрлөг болж өндөрлөлөө.

Монгол үндэсний өв соёлоо хайрлан хамгаалах, уламжлал дэг жаягт суралцах, үндэсний дээл хувцас эд хэрэглэлийг өвлүүлэн уламжлуулах зорилгоор оюутны зөвлөлөөс зохион байгуулсан “Дээлтэй Монгол” өдөрлөг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн хүрээнд Монголын уламжлалт тоглоом наадгай тоглож, үндэсний хувцас, эд хэрэглэлийг өмссөн оюутнуудаасаа шилдэгээ шалгарууллаа.
Амжилттай оролцсон нийт оюутан залуусдаа баяр хүргэе !
Шагай шүүрэх тэмцээн
1 байр 2а анги Г.Батжаргал
2 байр 4а анги Ц.Сугардорж
3 байр 3 анги Г.Мөнхгэрэл
Морь уралдуулах тэмцээн
1 байр 4 анги Х.Ундрах
2 байр 2б анги Я.Барсболд
3 байр 2а анги Г.Мөнхсүх
Шилдэг хувцаслалт
1 байр /эм/ 2б анги Г.Үйтүмэн
1 байр /эр/ 2б анги Лхагва-Эрдэнэ
Шилдэг анги
О.Туул багштай 2 анги