БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Магистрын сургалт эрхэлсэн захирал Эрдэнэтогтох, Судалгаа шинжилгээний ажил эрхэлсэн захирал Цай Гоу Жин тэргүүтэй төлөөлөгчид тус сургуульд албан айлчлал хийлээ.

2017 оны 12 дугаар сарын 14-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Магистрын сургалт эрхэлсэн захирал Эрдэнэтогтох, Судалгаа шинжилгээний ажил эрхэлсэн захирал Цай Гоу Жин тэргүүтэй төлөөлөгчид тус сургуульд албан айлчлал хийлээ. Уулзалтын үеэр Хятад Монголын хамтарсан Олон Улсын Дээд Сургуулийн багш магистрант 5 хүнийг 100%-ийн тэтгэлгээр ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуульд сургах асуудал бүрэн шийдвэрлэгдэж, бичиг баримтын бүрдэл эцэслэсэн талаарх таатай мэдээг дуулгалаа. Түүнчлэн 2018-2019 оны хичээлийн жилд тус сургуулийг төгсөн үргэлжлүүлэн магистрантурт суралцах хүсэлтэй 10 хүртэлх оюутныг хөнгөлөлттэй нөхцөлөөр /Монголын нөхцөлөөр/ ӨМӨЗО-ны Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд суралцуулахаар боллоо. Цаашид “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн эрдэмтэн багш, магистрант оюутнуудыг тодорхой 5 сэдвийн дагуу судалгааны ажилд татан оролцуулж Судалгааны ажлын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцлоо.