Оюутан залуусыг өөртөө итгэлтэй, өөрийн үзэл бодлыг илэрхийлж аливаа асуудлыг олон өнцгөөс харж чаддаг, өөрийн гэсэн үзэл бодолтой ирээдүйн удирдагч, ажил хэрэгч хүнд байх ёстой чадваруудыг эзэмшүүлэхэд клубийн эрхэм зорилго оршино. Түүнчлэн “ХЯТАД-МОНГОЛЫН ХАМТАРСАН ОУДС”-ийн нэрийн өмнөөс дүүрэг, хот, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилтай оролцож сургуулийн нэр хүндийг өндөрт өргөхөд бидний бас нэг зорилго оршдог
- Мэтгэлцээн, Уран илтгэл, Эрдэм шинжилгээний бага хурал, түүний талаарх мэдээ, мэдээллийг өгч ном сурах бичгээр хангаж, мэтгэлцээн, уран илтгэл, ЭШБХ зэрэг тэмцээн уралдаанд бэлтгэн оролцуулах.
- Оюутнуудыг сурах арга барилд төлөвшүүлэхэд тус дэм үзүүлж, оюутнуудын тулгамдсан асуудал санал гомдлын талаар хэлэлцэж шийдвэр гаргах.
- Оюутан, сурагчдын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх
- Оюутан , сурагчдын илтгэх ур чадварыг дээшлүүлэх
- Аливаа зүйлийг олон талаас нь харах
- Оюутан, сурагчдын нийгмийн идэвхийг өрнүүлэх
- Оюутан, сурагчдыг зөв хандлага чиглэлтэй болгох
- Өөрөө өөрийнхөө үзэл баримтлалд тууштай байх
- Оюутан, суралцагчдыг сурах арга барилд дадалжуулахад гол зорилго оршино.
Мэтгэлцээний “Бизнес Спикер” клуб нь анх 1998 оны 11-р сарын 29-нд үүсэн байгуулагдсан юм. Тус клуб үүсэн байгуулагдсанаас хойш улсын болон нийслэлийн тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож байсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар ирсэн. Бидний гаргасан амжилтаас дурдвал:

Зурагт Парламентын мэтгэлцээний Улсын аварга Бизнес Спикер клубийн “SUNRISE” багийн гишүүн, Бизнес Спикер Клубийн Тэргүүн, Маркетингийн IV курсийн оюутан Г. Нямдорж, Бизнес Спикер Клубийн Удирдах зөвлөлийн гишүүн, Татварын Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэлийн IV курсийн оюутан Т. Ариунжаргал нар Сургуулийн Захирал Профессор Э.Энхтайваны хамт